Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/245683-06102019-1570336397-388196794-batbaysgalan.jpg

Сайжруулсан түлшний хэрэглээ, хангалттай холбоотой асуудлаар Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байгаа билээ. Засгийн газрын хуралдаанд мэдээлэл танилцуулах гэж буй Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаас угаарын хий мэдрэгч айл бүрт тараах асуудлын талаар тодрууллаа. 

Тэрбээр "Гал түлдэг айлуудад угаарын хий мэдрэгч нэг удаа үнэ төлбөргүй тараах шийдвэр Засгийн газраас гаргасан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүнтэй холбоотой бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд буюу Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос санхүүжилт хийгдэнэ. 

Угаар мэдрэгч нь олон төрөл байдаг. Үнийн хувьд гэхэд л 10-200 ам.долларын үнэтэй байна. Зөвхөн угаар биш маш олон төрлийн химийн элемент мэдэрдэг ч байдаг юм байна. Манайд бол зөвхөн угаарын хий мэдрэгч шаардлагатай. Тиймээс хамгийн боломжтойг сонгоно. Хамгийн хямдаар тооцоход зургаан тэрбум төгрөг шаардлагатай. Энэ бол улсын төсвийн мөнгө. Шууд мөнгө гаргаад авч болдоггүй. Тиймээс арваннэгдүгээр сарын 1-нд багтаад судалгаагаа гаргаад ирэх сардаа багтаад угаарын хий мэдрэгч суурилуулна. Айл болгон өөр байна. Айлын нэг өрөөнд л суурилуулах боломжтой. Харин хоёр, гурван өрөөтэй айлыг яах вэ гэдгээ Ажлын хэсэг дээр шийднэ" гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх