Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/CrashMongol (1).jpg

АНУ-ын Иллинойс мужийн Маунт Проспект хотод Монгол иргэн согтуугаар автомашин жолоодож, нэг хүний амь насыг хохироосон хэрэг өнгөрсөн ням гарагт (2019.10.27) гарчээ.

Тэрбээр Маунт Проспектын авто замыг засаж байсан хоёр ажилчныг мөргөж, нэг нь амь насаа алдсан байна. Амиа алдсан иргэн 67 настай, авто замын компанитай гэрээ байгуулаад хоёр сарын хугацаа өнгөрөөд байжээ. Дайруулсан нэг иргэний биеийн байдал тогтвортой, эмнэлэгт эмчлүүлж байгаа.

Автомашин согтуугаар жолоодсон Монгол иргэнийг М.Мөнхбат гэдэг Роллинг Мийдоус хотод амьдардаг бөгөөд харьяаллын дагуу тус хотын шүүх түүний хэргийг хэлэлцэх юм. Түүнийг шүүх хурлын тов арваннэгдүгээр сарын 21-нд гарчээ. Одоогоор өмгөөлөгч авсан эсэх талаар мэдээлэл байхгүй байна.

 

Эх сурвалж: Associated Press, ABC

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Zochin

[202.126.89.28]

2019-11-05 00:25:06

Xudal medeelel huulj tawihaa bolimoor yum