Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/76613067_2607213116030710_4212901689428017152_o.jpg

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Токио олимп сан”-гийн Цомын аяны нээлт Хэвлэл мэдээллийн байгууллагуудын дундах спортын тэмцээнээр эхэллээ. “Токио олимп сан”-гийн Цомыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газраас эхлэн танилцуулж, төр засгийн байгууллагууд, 21 аймаг, нийслэл, аж ахуй нэгжүүдэд аялуулах юм.

Аяны нээлт болох спортын тэмцээнд Монголын Үндэсний олон нийтийн телевиз, ETV телевиз, MN25 телевиз, С1 телевиз, Монгол HD телевиз, TV9 телевиз, Star телевиз, Eagle телевиз, Боловсрол, суваг телевиз, Засгийн газрын мэдээ, zindaa.mn, 24tsag.mn, гэр контент зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын багууд хоёр өдрийн турш сагсан бөмбөг, дартс гэсэн спортын төрлөөр өрсөлдөх юм.

Олимпийн эрх авсан баг тамирчид, багш дасгалжуулагчдаа дэмжих, спортын нөхөрлөлөөр дамжуулан эв найрамдалтай хөгжин цэцэглэх олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх хөдөлгөөний эхлэл нь Токио олимп сангаас санаачлан зохион байгуулж буй энэхүү тэмцээн юм.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх