Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/БНХАУ-ЭСЯ.jpg

Өчигдөр буюу 2019 оны 10-р сарын 30-ны өдөр Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар хамтран Баянзүрх дүүрэгт байрлах "Амар, Ориентал", Баянгол дүүрэгт байрлах "Кентавр", "Сүхбаатар дүүрэгт байрлах "Юнион", зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан олон тооны Хятад иргэдийг саатуулах ажиллагааг зохион байгуулсан талаар бид мэдээллэсэн билээ.

Тэгвэл энэхүү хэрэгтэй холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны мэдэгдэл гаргажээ. 

Тус мэдэгдэлд: "Монгол Улсын цагдаагийн байгууллага 10 дугаар сарын 30-ны өдөр манай Элчин сайдын яаманд мэдээлснээр Хятад иргэд байж болзошгүй хэсэг бүлэг хүмүүс цахим залилангийн үйл ажиллагаанд холбогдсон тул Монгол Улсын цагдаагийн байгууллага уг хэрэгт хуулийн дагуу арга хэмжээ авч, одоогийн байдлаар мөрдөн байцаалтын шатанд явж байна гэсэн. Хятад, Монгол хоёр талын хууль сахиулах салбарын хамтын ажиллагаа үр дүнтэй явагдаж ирсээр байна. Одоогоор хоёр тал энэхүү хэрэг дээр нягт харилцаатай зохицон ажиллаж байна. Уг хэргийг хуулийн дагуу зөв зохистой шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэж байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь уг хэргийг анхааралдаа авч, Монгол Улсын холбогдох байгууллагатай нягт зохицон ажиллах болно" гэжээ.

Таалагдахгүй байна

4
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх