Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5d9544b92c6d103102019084545_550.jpg

Хуулийн байгууллагынхан өчигдөр болсон гүйцэтгэх ажиллагааны талаар өнөөдөр Засгийн газрын гишүүдэд танилцуулах юм байна. 

Энэ тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр өнөөдөр хуралдаж байна. 

Эдгээр асуудлын төгсгөлд хуулийн байгууллагууд Засгийн газрын гишүүдэд өчигдрийн гүйцэтгэх ажиллагааны асуудлыг танилцуулах юм. Үүний дараагаар мэдээлэл өгнө.

Засгийн газарт байгаа тодорхой мэдээлэл гэвэл, прокурорын хяналтан дор цагдаа, тагнуулын алба хаагчид гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Энэ хүрээнд цахим гэмт хэрэгтэй холбоотой гэж үзсэн учраас гадаад улсын иргэдийг саатуулж байгаа. Одоогоор 740 орчим иргэнийг саатуулсан. Гэхдээ энэ тоо нэмэгдэх хандлагатай байна гэдгийг хуулийнхан хэлж байна.

Уг асуудлыг засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний дараа тодорхой, албан ёсны мэдээлэл өгнө. Уг хэрэг прокурорын хяналтанд байгаа учраас хуулийн хүрээнд боломжтой мэдээллүүдийг өгөөд явж байна. Зарим нэг таагүй мэдээлэл улстөржүүлэх байдлаар яваад байна. Тийм зүйл огт байхгүй” хэмээлээ.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх