Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/cbp-field-inspection.bfb3e4.jpg

Монгол Улсын  хоёр иргэн энэ сарын 28-ны өдөр  их хэмжээний янжуур тамхи тээвэрлэж яваад Орос, Латвийн  хил дээр  Оросын гаалийн ажилтнуудад баригджээ. Тэдний машин нь ЭСЯ-нд хамааралгүй, мөн хэн нь ч дипломат албанд ажилладаггүй юм байна.

Тодруулбал, нэг нь боксын олон улсын хэмжээний шүүгч нөгөө нь тодорхой эрхэлсэн ажилгүй, өнгөрсөн жил Тагнуулын байгууллагаас халагджээ. Тэд  дипломат шуудан, машины номерыг хуурамчаар үйлдэн микро автобусаар Орос, Латвийн хилээр гарах гэж байжээ. Хоёул албан пасспортой ч  ажлаас чөлөөлөгдөхдөө хураалгаагүй ийн ашиглаж байжээ. Одоогоор дээрх иргэдийн нэр манай хууль хяналтын байгууллагад ирээгүй гэдгийг эх сурвалж хэллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх