Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1572397124_medal.jpg

Токио 2020 олимпын медалийг хэрэглэхгүй болсон 80 000 тн гар утас, жижиг электрон хэрэгслийн металлыг дахин боловсруулж хийжээ. Япон орон даяар өрнөсөн энэхүү үйл ажиллагаанд 6 сая хуучин гар утас хандивлагджээ. Медалийн диаметр 85 мм, медалийн зузаан 7,7~12,1 мм, медалийн жин: алтан медаль 556 грамм, мөнгөн медаль 550 грамм, хүрэл медаль 450 грамм байх ажээ. Медалийн нүүрэн талд Токио 2020 наадмын бэлгэ тэмдэг, медалийн ар талд 1896 оны анхны олимпийн наадмын цэнгэлдэх хүрээлэн болон Грекийн домог үлгэрийн ялалтын охин тэнгэр Ника-г дүрсэлжээ. Ийнхүү хэрэглэхгүй болсон металлыг дахин боловсруулж хэрэглэснээр:

  • Япон улсыг эх дэлхийгээ хайрлаж хамгаалдаг хариуцлагатай улс үндэстэн гэдгийг дэлхий дахинд зарлалаа.
  • Улсын нэр хүнд өсч олон улсад Япон хүмүүсийг үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ. 
  • Токио 2020 олимпын хэзээ ч мартагдахааргүй нэгэн ялгарал, өвөрмөц онцлог болж түүхэнд үлдэнэ.
  • Олимпын талаарх хүлээлтийг өндөр болгож байна. 
  • Энэ медалийг авч байгаа тамирчинд медал нь улам илүү үнэ цэнэтэй байна. Яагаад гэвэл дахин боловсруулсан материалаар хийсэн медал авсан нь тамирчин ч бас эх дэлхий хүрээлэн байгаа орчиноо хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулж байна гэсэн мэдрэмж сэтгэл ханамжийг бий болгоно гэж үзжээ.

 

 

Таалагдахгүй байна

12
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

атаархаж байна

[202.179.27.142]

2019-10-31 12:33:02

хариуцлага нэр төр ажил хэрэг бүгд багтжээ.баяр хүргэе

Зочин

[66.181.166.134]

2019-10-30 17:26:01

Muu madeli boljee

Зочин

[202.21.97.54]

2019-10-30 17:25:41

манайх ч авч чадахгүй байх аа даа