Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/3f68bb_73092016_3123468627728362_1867203471061549056_o_x974.jpg

Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ, Гадаадын иргэн харьяатын газар хамтран өнгөрсөн шөнө /2019.10.29/ Баянзүрх дүүрэгт байрлах Амар, Ориентал, Баянгол дүүрэгт байрлах Кентавр, Сүхбаатар дүүрэгт байрлах Юнион, зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан 500 гаруй хятад иргэнийг саатууллаа.

Албаны эх сурвалжийн мэдээллээр дээрх иргэдийг гар утас, компьютер ашиглан цахим гэмт харэг үйлдсэн байж болзошгүй гэж үзжээ. Зочид буудлаас хятад иргэдийн ашиглаж байсан 1000 гаруй өндөр хүчин чадалтай комьпютер, 10 мянга гаруй гар утсыг хураан авч баримтжуулан байна. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлийн албаны дарга Ц.Ганзориг  Тагнуулын болон Цагдаагийн Ерөнхий газар ажиллаж байна. Засгийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүрэгтэй. Цахим гэмт хэрэгтэй холбоотой гэж үзсэн тул прокурорын хяналт дор ажиллагаа явагдаж байна гэжээ.

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх