Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/73218177_2669518723091147_6295855691483578368_o_b.jpg

Ховд нутгийн зон олон язгуур соёлын үнэт өв болсон “Хөөмий”-н урлагаа “Дэлхийн дээд амжилт”-д бүртгүүлэх түүхэн бахархалт үйл явдал болно. Таван настай балчраас эхлээд 83 настай Улсын тэргүүний уран сайханч буурай хүртэл оролцох “Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх” үйл ажиллагааг 11:00 цагт Ховд аймгийн БТСГ-т зохион байгуулах юм. Энэхүү үйл ажиллагаанд Ховд аймгийн Ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, “Ховд” Их Сургууль, “Хөгжил” политехник коллеж, Зэвсэгт хүчний 123-р ангийн авьяаслаг залуус, хүүхэд багачууд болон ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлчид оролцоно.

Үүнээс гадна Монгол хөөмийгөө дэлхийд дээд амжилт, Гиннесийн номонд бүртгүүлэх түүхэн үйл хэрэгт оролцохоор бусад аймгууд, Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Тува Улс, ӨМӨЗО-ны хөөмийчид хүрэлцэн иржээ. Ийнхүү Монгол туургатны 1400 гаруй авьяаслаг хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх нэгдсэн үйл ажиллагааг хариуцан ажиллаж буй аймгийн Засаг даргаар ахлуулсан “Зохион байгуулах хороо”-ноос “Дэлхийн хөөмийн холбоо”-той хамтран бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна. Өчигдөр буюу 10-р сарын 29-нд Английн Лондон хот дахь Гиннесийн амжилтын хорооны шүүгчид Ховд аймагт хүрэлцэн ирсэн байна.

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх