Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/91798b_darxanzam2_x974.jpg

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр хоёр эгнээ замыг шинэчилж байгаа. Энэ чиглэлийн замын хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 1-нээс нээхээр болсон тухай мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас өглөө. Эл зам ашиглалтад орсноор иргэд түр замаар зорчихгүй болно. Харин дулааны улирал эхлэхээр бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх юм байна.

Өгсүүр, уруу буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал газруудыг бүгдийг нь аравдугаар сардаа багтаан хучиж дуусган, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана гэж ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ ярьж байсан юм.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх