Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1572249524_olloo_mn_1425604244_zoloo.jpg

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийг шүүх хурал гурав дахь удаагаа хойшиллоо. Шүүх хурлыг  арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагт товлосон байна. 

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийн  урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 14-ний өдөр болсон ч өнөөдөр хойшлогдоод байсан юм. Н.Золжаргалыг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа маш нууц тушаал гарган, арилжааны банкуудад их хэмжээгээр мөнгө шилжүүлсэн хэмээн буруутгаж байна.

Хэргийг сануулахад, Н.Золжаргал нь банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн, төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлж, уг гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч тус улсад 110 гаруй ам метр талбайтай байр худалдан авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн шалгуулсан байдаг. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх