Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/b47ca584ac8ba97362ded11837c4db6f.jpg

Энэ сарын 14-28-ны өдрүүдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө мэдээллийн төвөөр нийт 841 иргэн үйлчлүүлж, зөвлөгөө мэдээлэл авчээ. Дээрх хугацаанд 830 албан бичиг хүлээн авснаас 47.9 хувь нь хариутай албан бичиг байв. Хариутай албан бичгийн 56.2 хувийг нь шийдвэрлэлээ. Мөн 21 өргөдөл гомдлыг хүлээн авснаас 81 хувийг нь ЭИХХЦХГ, ДБХГ болон Тамгын газарт ирүүлсэн өргөдөл гомдол эзэлж байна.

МХЕГ-ын Нээлттэй утас 1800-1286 дугаарт 76 дуудлага ирүүлснээс харъяалалын дагуу 10 гомдлыг НМХГ-т шилжүүлж, 43 дуудлагад зөвлөгөө, мэдээлэл өгчээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар гурван удаа холбогдсон байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх