Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/fc00a5_72744801_1003286160006115_3395768909935149056_o_x974-1140x570.jpg

Монголын Хуульчдын холбооны дөрөвдүгээр Их хурал өнгөрөгч бямба гаригт “Корпорэйт конвеншн центр”-т зохион байгуулагдаж, 525 хуульч төлөөлөгчөөр оролцсон байна.

Энэ удаагийн Их хурлаар Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг шинээр сонгох болон өмнөх Ерөнхийлөгч болох Ж.Хунаныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцжээ.

Хуульчдын холбооны ерөнхийлөгчийг хоёр жилд нэг удаа сонгодог бөгөөд энэ удаагийн сонгуульд хуульч Н.Баасанжав, Б.Өнөмөнх, Н.Ариунболд, Ж.Батзоригт нар нэр дэвшсэн юм.

Санал хураалтаар нэр дэвшигч Б.Өнөмөнх олонхын санал авч, тус холбоог ирэх хоёр жилийн хугацаанд удирдахаар болсон байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх