Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/e0f48f559265bb64888040c81a2cf073.jpg

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Озоны үндэсний албатай хамтран улсын хилийн боомтууд дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсийн улсын байцаагчдыг оролцуулсан “Озон задалдаг бодисын импорт, экспортод тавих хяналт шалгалт” сэдэвт сургалтыг энэ сарын 24-ны өдөр зохион байгуулав.

Уг сургалтаар озон задалдаг бодис болон орлуулах бодисын озоны давхарга, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй байдал, олон улсын хариу арга хэмжээ, Монгол Улсын хүлээх үүрэг, хариуцлага, хил, гаалийн байгууллагын оролцоо, хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх арга зам, озон задалдаг бодис болон орлуулах бодисын химийн найрлага тодорхойлох чиглэлээр оролцогчдод мэдлэг, чадварыг эзэмшүүллээ.

Цаашид улсын байцаагчдыг мэргэшүүлэх, озон задалдаг бодисын найрлага тодорхойлох багажаар хангах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг озон задалдаг бодис болон тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмж импортлох зөвлөмж, сэрэмжлүүлгийг өгөх чиглэлээр хоёр байгууллага хамтран ажиллахаар шийдвэрлэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх