Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/7b0571d065ef0b3c74c2af6aea9abd647d8736c0.jpg

Монгол улсын Засгийн газраас 2018 оноос “Эрүүл шүд - Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж,  90 мянга гаруй хүүхдийн шүдийг эмчлээд  байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзан “Эрүүл шүд - Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж, сургуулийнхаа эцэг, эхчүүдтэй хамтран 983 хүүхдийг хөтөлбөрт хамруулж, бүх сурагчдынхаа шүдийг бүрэн эмчилсэн анхны сургууль болсонд баяр хүргэж батламж гардуулав. 

Тус сургууль жил бүрийн 9 сарын эхэнд бүх багш сурагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, үдийн цай уусны дараа тогтмол шүдээ угааж хэвших бага наснаас нь эрүүл байлгах дадал хэвшил суулгах ажлыг шат дараатай зохион байгуулжээ. Ийнхүү сургууль, цэцэрлэгүүд идвэхи санаачлагатай оролцож, хүүхдийн өвчлөлийн суурь шалтгаан болж байгаа шүдний цоорлыг илрүүлж, эмчлэхийн зэрэгцээ хүүхэд, эцэг, эхчүүд, иргэд олон нийтэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадал хэвшүүлэхэд чухал ач холбогдолтой.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх