Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/a6924493-1eca-427c-b473-aff392de6161.jpg

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” тогтоолыг батлав.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулсан уг тогтоолын төсөлд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 11-нийг хүртэл тогтоожээ. Мөн гурав дахь хэлэлцүүлэг хийх бэлтгэл ажлыг хангахыг УИХ-ын зургаадугаар сарын 18-ны 68 дугаар тогтоолоор байгуулсан ажлын баг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газарт тус тус даалгахаар тусгажээ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд мэдээлж, таниулахыг УИХ-ын нийт гишүүнд даалгахаар тусгасан байна.

Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь дэмжиж, баталснаар чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх