Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1e44c3529cd7936e29c3fc88499f0bee_b.jpeg

Энэ жил  “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шилдэг есөн  өрх шалгарсан бөгөөд эдгээр өрхүүд нь нийслэлийн хэмжээнд болон хороо, дүүрэгт зохиогддог төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, гэр орон, сууц хашаа ойр орчноо үлгэр жишээчээр тохижуулж, зүлэгжүүлж , цэцэглүүлэх, соёлч боловсон аж төрөх нөхцөл боломжийг  бүрдүүлж хороо дүүрэг, нийслэлдээ туршлага болохуйц шинэ санаачлага гаргасан, нийслэлээс баримталж буй бодлого чиглэлийн дагуу өрхийн туслах аж ахуйг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, гар урлал эрхлэх зэрэг тэргүүний үйл ажиллагаатай өрхүүд юм.

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд 2019  оны “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шалгарсан тэргүүний есөн өрхийн шагналыг Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар гардууллаа.

НИТХ-ын дарга Р.Дагва “Энэ жил “Нийслэлийн Тэргүүний өрх” шалгаруулах тусгай болзлын дагуу 152 хорооноос шалгарч ирсэн есөн өрхөд өнөөдөр Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын Ган тулгыг гардуулж байна. Хотын хөгжил хороо, дүүргээс эхэлдэг. Хороо, дүүргийн хөгжил хот айлаас эхэлдэг. Бүтээлч, хөдөлмөрч тэргүүний өрх гэр бүлүүддээ халуун баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээсэн юм.

1995 оноос хойш 24 дахь жилдээ зохион байгуулж 161 өрхийг шалгаруулаад байна.

Нийслэлийн 2019 оны Тэргүүний 9 өрх:

  1. Ганбаатарын Эрдэнэцэцэг- Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо
  2. Шархүүгийн Далхсүрэн –Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо
  3. Жаргалын Баасанхүү –Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо
  4. Лувсанцэрэнгийн Бямбадолгор –Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо
  5. Луужингийн Хишигбарс-Налайх дүүргийн 3 дугаар хороо
  6. Балдансанжаагийн Шаравжамц- Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо
  7. Ишжамцын Батмөнх-Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо
  8. Бадарчын Ганболд-Баянгол дүүргийн 22 дугаар хороо
  9. Сангидоржийн Очир-Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх