Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/vgasaknflkan.jpg

Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэрэгт буруутгагдсан А.Ганбаатар, Ц.Сандуй нарын шүүх хуралдаан өнөөдөр /2019.10.28/ Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.30 цагт эхэлсэн. Гэвч шүүгдэгч А.Ганбаатарын гурван өмгөөлөгч орон нутагт шүүх хурал давхацсан шалтгаанаар ирээгүй тул шүүх хуралдаан хойшиллоо. 

Тодруулбал шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Ганбаатарын өмгөөлөгч Б.Мэргэн, Ариунболд , Э.Хашчулуун нар Дунд говь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралтай тул А.Ганбаатарт холбогдох шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг хүлээн авч шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 31 –ны өдрийн 08:30 минутад хийхээр товлосон байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх