Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/CmLIspRO8vq6npBkze2F.jpg

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар энэ сарын 21-нд Урьдчилан хорих 461 дүгээр ангид хугацаагүйгээр цагдан хорьсон байна. 

Өчигдөр  буюу энэ сарын 21-нд түүнд холбогдох шүүх хурал болох байсан ч тэрбээр шүүгч, шүүхээсээ татгалзсан байна. Тодруулбал, СХД-ийн шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхгүй, Чингэлтэй дүүргийн шүүх рүү хэргээ шийдвэрлүүлнэ гэсэн байна. Ийнхүү ерөнхий шүүгчээсээ татгалзаж, анхан шатны шүүхээс мөн татгалзсан түүнийг шүүхийн байгууллагад хүндрэл учруулсан хэмээн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

 Тэрээр шүүх, шүүгчээс татгалзаж байгаа шалтгаан дан ганц өнөөдөр биш бөгөөд өнгөрсөн онд СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон шүүх хурлын ерөнхий шүүгч Ц.Оюунчимэгээр шүүлгэхээр татгазсан байдаг. Ингэснээр тодорхойгүй хугацаагаар хойшилсон байдаг. 

Харин энэ сарын 1-нд буюу өнөөдрөөс 20 хоногийн өмнө түүний шүүх хурлын харьяалал өөрчлөгдөж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч З.Баянсэлэнгэ өмгөөлөгчийнхөө шүүгч Б.Халиунаас мөн татгалзсан байдаг.

Хэргийг эргэн сануулахад... З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй юм. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс түүнд төрийн албанд ажиллах эрхийн гурван жилийн хугацаагаар хасч, улсад учруулсан 900 гаруй сая төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргасан байдаг. Харин Дээд шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Анх АТГ-аас хамаатан садан, төрсөн эгч дүүдээ давуу эрх олгосон, 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр жил гаруй хугацаанд шалгачихаад 19,200,000 төгрөгөөр торгосон тул ийнхүү дахин шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн байсан юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх