Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1571549116_zannnn.jpg

Төв, Дундговь аймгийн чиглэлийн авто замд мөсөн гадаргуу үүсч халтиргаа, гулгаатай болсон тул тухайн чиглэлд зорчих гэж буй иргэд жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.

Дашрамд,  өнөөдөр аймгуудын нутгаар нойтон цас орж, салхи түр зуур секундэд 18-24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүй байгаа аж. Иймд  жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхаарууллаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх