etoim.mn
photos/received_2484835548250216.jpeg

Өнөөдөр Ар гүнтийн давааны орчимд 11:25 цагийн үед 33 хүний суудалтай Дотоод хэргийн их сургуулийн ажилчдын зорчиж явсан том оврын автобус осолдож долоон хүн амь насаа алдсан хармсалтай хэрэг гарсан. Тус ослын улмаас газар дээрээ зургаан хүн, эмнэлэгт хүргэгдээд нэг хүн нас барж, 20 гаруй хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгджээ.

Тухайн автобусанд тус сургуулийн ажилчид зорчиж явсан бөгөөд одоогоор Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар тухайн автобусны жолооч ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд жолооч "автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан" гэх мэдүүлгийг өгчээ.

Хэргийг Тээврийн цагдаагийн албанаас үргэлжлүүлэн шалгаж байна.

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[203.91.115.53]

2019-10-19 20:57:31

үнэхээр харамсалтай юм аа яах вэ энэ чанаргүй аьтобуснуудыг