Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5daa84236761a.jpeg

Монгол Улсын Засгийн газраас бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хориглосон.

Харин уг тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгааг иргэд шүүмжилж байгаа юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын 70128012 дугаарын шуурхай мэдээллийн утсанд иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 76 дугаар, 1047 тоотод байрлах “Хөвхөргийн гол” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.

Шалгалтаар 0,017 мм хэмжээтэй нэг удаагийн нийлэг хальсан уутыг сав, баглаа, боодолд ашиглаж байсан нь тогтоогдсон тул илэрсэн зөрчилд нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж, шаардлага хангахгүй нэг удаагийн 5 нэр төрлийн 1049 ширхэг, 34.080 төгрөгийн үнэ бүхий нийлэг хальсан уутыг улсын ахлах байцаагчийн актаар хураан авч, улсын орлого болгожээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх