Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1a8d3141bc8cd94279d59ef53c21faaf.png

Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо цом” өсвөрийн сумо бөхийн тэмцээн 10 дахь жилдээ өнөөдөр /2019.10.18/ “Спортын төв ордон”-д болж байна.

Өсвөр насны хүүхдүүдийн бие бялдрыг хөгжүүлэх, өөртөө итгэх итгэл, хүсэл мөрөөдөлдөө хүрэх тэмүүллийг төрүүлэх зорилгоор тус тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Тус тэмцээнээс авьяас, ур чадвараараа шалгарч Япон Улсад мэргэжлийн сумо бөхөөр амжилттай барилдаж байгаа өсвөр, залуу бөхчүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэх болсон нь уралдааны цар хүрээг илтгэн харуулдаг билээ.

Тэмцээнийг ерөнхий боловсролын дунд сургуулийн 9, 10, 11, 12 нас болон 13-15 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулж, алт, мөнгө, хүрэл медалийг насны ангилал тус бүрээр шалгаруулж шагнадаг. Мөн нэг хүүхдийг Япон улсын сумо бөхийн сургалттай “Асахига Ока” ахлах сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцуулах эрх олгох юм.

Энэ жилийн тэмцээний 9 насны ангилалд 24, 10 насанд 32, 11 насанд 48, 12 насанд 43 хүүхэд өрсөлдөж байгаа бол 13-15 насанд хамгийн олон буюу 75 хүүхэд хүч, ур чадвараа сорьж байна.  

Энэ удаа “Хакүхо цом” тэмцээний 10 жилийн ойн хүрээнд нэмэлтээр багийн барилдааныг зохион байгуулах юм. Тус багийн аварга шалгаруулах тэмцээнд Спортын төв сургуулийн 3 баг, Баянхонгорын 2, Кибо дэвжээ 3, Дархан-Уул 1, Сүлд спорт хороо 1, Хөх эрчис бөхийн дэвжээ 1, Уудам монгол дэвжээ 2, Хархорин 2 баг нийт 15 баг өрсөлдөнө.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх