Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5d89a279e714d-1571235965532277746431-crop-15712361054191285535405.jpeg

Сүүлийн үед Солонгосын алдартнууд нутаг нэгт нитизүүдтэй бараг л дайн хийх нь холгүй байгаа. Учир нь тэд алдартнуудын хувийн амьдралд хэт халдах болсон бөгөөд зарим тохиолдолд энэ нь маш муу үр дагавар учруулах болсон. Үүний гол илрэл нь хэдхэн хоногийн өмнө  дуучин, жүжигчин Сулли нитизүүдийн халдлагыг дааж чадалгүй нас барсан явдал юм. Ийнхүү Солонгосын алдартнууд нитизүүдтэй дайтаж эхэлсэн бөгөөд тэдний эхлэлийг жүжигчин Сон Хэ Кю тавьж байгаа бололтой. 

Өнгөрсөн мягмар гаригт буюу аравдугаар сарын 15-ны өдөр Бундангийн Цагдаагийн газраас жүжигчин Сон Хэ Кю-гийн гомдлын дагуу Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг сурталчлах, мэдээллийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр  "А" болон "Б" гэсэн хоёр нетизүүдыг прокурорт шилжүүлсэн болохыг олон нийтэд мэдэгджээ.

Тодруулбал: “А” болон "Б" гэх нитизүүд нь өнгөрсөн зургаадугаар сард хуурамч хаягаар цахим орчинд жүжигчин Сон Хэ Кю-г Хятадад ивээн тэтгэгчтэй болсон. Энэ нь жүжигчин Сон Жүн Ги-ээс салах болсон хамгийн том шалтгаан хэмээн нийтэлжээ.  Тиймээс жүжигчин Сон Хэ Кю тэднийг хуулийн байгууллагад өгсөн байна. 

Хэдийгээр өнгөрөгч долдугаар сард жүжигчин Сон Хэ Кю-гийн агентлаг 15 хэрэглэгчдийн эсрэг гомдол гаргасан боловч тэдний 13 нь дансаа идэвхгүй болгосны улмаас тэднийл илрүүлэх боломжгүй болжээ. Гэсэн хэдий ч тэдний хоёрыг нь илрүүлж амжсан бөгөөд ийнхүү прокурорт шилжүүлсэн байна.

Өмнө нь алдарт BTS хамтлаг мөн дуучин, жүжигчин И Сын Ги нар энэ мэт хор хөнөөлтэй сэтгэдлүүдэд хариуцлага тооцохоо илэрхийлээд байсан бол жүжигчин Сон Хэ Кю ийнхүү эхлэлийг нь тавьж хоёр нитизийг хуулийн байгууллагад шилжүүллээ. 

эх сурвалж: Allkpop

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

5
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Zochin

[64.119.27.15]

2019-10-18 18:17:30

Zuv sain bn tiim blgyi

Zuv

[64.119.27.15]

2019-10-18 18:16:17

Zuv tiim blgyidee