Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/e810c4e3556763836755d4f68c74e743.jpg

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулган 8-9 сард нийт 52 цаг 52 минут үргэлжилсэн 14 удаагийн хуралдаан зохион байгуулжээ. Ирцийн мэдээг харвал, тасалсан цагаараа Н.Номтойбаяр, С.Эрдэнэ нар 52 цаг 42 минутаар “тэргүүлж”, Б.Наранхүү 50 цаг 15 минутаар удаалсан байна. Түүнчлэн Ж.Эрдэнэбат 25 цаг 08 минут, О.Содбилэг 22 цаг 10 минут хурлаа тасалжээ. Харин С.Жавхлан гишүүн нэг ч минут хуралдаанд суугаагүй атлаа 52 цаг 52 минут чөлөөтэй гэж бүртгэгдсэн байна.

Ийнхүү УИХ-ын гишүүний үндсэн ажил болох чуулганы нэгдсэн хуралдааныхаа дийлэнх хугацаанд суугаагүй гишүүдэд ямар нэг арга хэмжээ тооцох, ядаж л цалинг нь хасах эрхзүйн орчин одоогоор манайд байхгүй. Жирийн иргэн бол ажлаас хэдийнэ халагдах байлаа. Ээлжит бус чуулганаар хэлэлцсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох зарим нэг заалт тусгасан ч энэ төсөл батлагдах эсэх нь эргэлзээтэй байгаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

горьдогчид

[139.5.217.168]

2019-10-20 20:49:41

Зочин

[139.5.217.168]

2019-10-20 20:49:31

Зочин

[139.5.217.168]

2019-10-20 20:49:25

энэ ЧУУЛГАНД ХОЁР ГИШҮҮН БАЯН ХОДООД БОЛЖЭЭ. ШАГНАЛ БИЙ БАЙХ.