Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/72387065_766192120502314_2987314195780861952_n.jpg

ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Хурлын эхэнд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: "2019 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 18:00 цагийн үед цагдаагийн алба хаагч олон нийтийн газар бие засаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан.

Уг мэдээллийг тавигдсан даруйд ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсээс шалгаж, цагдаагийн ахлах ахлагч "С" ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ХУД-ийн нутаг дэвсгэрт олон нийтийн газар бие засаж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм болон Монгол улсын Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн. Цагдаагийн алба хаагчийн нэр хүндэд харшилсан үйлдэл гаргасанд харамсаж байна. Алба хаагчийн гаргасан энэ ёс зүйгүй үйлдэлд албан ёсоор иргэдээсээ уучлалт хүсэж байна.

Уг асуудалд албаны шалгалт явуулж алба хаагчийг ажлаас нь дутагдлаар халж, олон нийтийн газар ёс зүйгүй үйлдэл гаргасан үйлдэлд нь зөрчлийн хэрэг нээн хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ авч байгаа. ЦЕГ-ын алба хаагчдын сахилга  ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр  "Зөв хэвшил" аяныг зохион байгуулан явуулж байгаа. Цагдаагийн төв байгууллагаас энэ мэт Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн болон цагдаагийн нэр хүндэд халдсан болон ёс  зүгээс дахин ийм ёс зүйгүй үйлдэл гаргуулахгүй байхын төлөө ажиллах болно. 

Мөн тус ёсзүйгүй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл ирүүлсэн иргэнд талархаж байна. Та бүхэн мэдэж байгаа. 

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ хэрэгжүүлэхээр мянга мянган цагдаагийн алба хаагч өдөр шөнөгүй ажиллаж, үүргээ нэр төртэй биелүүлж байгаа. Олон мянган цагдаагийн алба хаагчийн нэр хүндэд харшилсан ноцтой зөрчлийг дахин гаргахгүй байхын төлөө хичээх болно" гэлээ.

Өчигдөр буюу аравдугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албанаас БЗД-ийн нутаг дэвсгэрт хууль бусаар сум, галт зэвсэг худалдан борлуулдаг 28-60 насны гурван иргэнийг /М, С, Ш нарыг/ байлдааны болон ангийн зориулалттай есөн төрлийн 6,605 ширхэг сум худалдан борлуулахаар тээвэрлэж явсныг илрүүлэн, хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн МҮХАҮТ-аас цагдаагийн байгууллагад "Сүүлийн үед байгаль орчин, эх орноо хамгаалах нэрийн дор ТББ, бүлэг, холбоо, иргэнийн зүгээс бизнесийн тодорхой салбар түүний дотор уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад дарамт шахалт үзүүлэх, дайрч орох, бие болон нэр хүндэд нь халдах үйлдэл удаа дараа гарч, Монгол Улсын хуулийг ноцтой зөрчиж байна. Энэ мэт үйлдлийг шалгаж, хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү"  гэсэн хүсэлт ирүүлжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: Цагдаагийн байгууллага хүсэлт, гомдол, иргэдийн мэдээлэл, өөрсдийн олж тогтоосон хэрэг зөрчил дээр шалгалтын ажиллагаа явуулдаг. Цагдаагийн байгууллага дуугуй байгаа нь шалгалт хийхгүй байгаа гэсэн үг биш. Хуулинд цагдаагийн байгууллагын хувьд өөрсдийн үйлдэл бүрээ олон нийтэд мэдээлэх боломжгүй байдаг. Прокурорын газрын зөвшөөрлөөр тодорхой хэмжээнд гэмт хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл өгөх хуулийн зохицуулалттай.

Гэвч сүүлийн үед хэрэгт яллагдагчаар татагдсан, эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа яллагдагч нарын зүгээс олон нийтийн сүлжээг ашиглан янз бүрийн мэдэгдэл хийх болсон. "Байгаль дэлхийгээ хайрлаад, ард иргэдийнхээ төлөө явж байхад цагдаагийн байгууллагаас дарамталж хууль бусаар мөрдөн шалгаж, хорьж байна" гэдэг хэд хэдэн мэдээллүүдийг цахим сүлжээгээр цацсан тохиолдол гарсан. Тиймээс энэхүү асуудал дээр товч тайлбар өгье. 

"Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ын тэргүүн Х.Бээжинд Эрүүгийн хуулийн 17.6 буюу Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Энэ бол шалгагдаж байгаа. Тэрээр энэ талаар цахим сүлжээнд тайлбар хийсэн байсан. 

Мөн "Босоо Хөх Монгол" ТББ-ын тэргүүн Г.Ганхуягт Эрүүгийн хуулийн 14.1/Ялгаварлан гадуурхах/, 17.6 Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан.

Уг хэргүүд бүгд прокурорын хяналтан дор шалгаж байгаа. Тиймээс шалгагдаж байгаа хэргийн талаар буруу ташаа мэдээллийг  олон нийтийн сүлжээгээр мэдээлэл тараахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн иргэддээ албаны эх сурвалжийн тайлбар мэдээлэлд үндэслэн дүгнэлт хийж байхыг хүсэж байна" гэлээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх