Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/71951521_2385813878201975_330761264030547968_n.png

Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны  Автотээврийн төлөөлөгчдийн 2018 оны 32 дахь удаагийн ээлжит уулзалтаар хэлэлцэн тохиролцсоны дагуу “Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо.

Тээвэрлэлтийг Монголын талаас “Жи Би Монгол транс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юун” ХХК-ууд гүйцэтгэнэ. Хүндэт зорчигч үйлчлүүлэгч та бүхэнд үйлчилгээний цагийн хуваарь болон үнэ тарифыг танилцуулж байна:

Цагийн хуваарь: Өмнөговь аймгийн Ханбогд сумаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 08:30 цагт тогтмол гүйцэтгэнэ.

- БНХАУ-ын Халиут балгасаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 07:20 цагт тогтмол гүйцэтгэнэ.

- Тээвэрлэлтийн зай: 275км Тээвэрлэлтийн хугацаа: 06:40 минут Хөдлөх цэг:  Монголын талаас :Өмнөговь аймгийн Ханбогд сум  Хятадын талаас: Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас Тариф:  Монголын талаас: Том хүн 48,000₮ Хүүхэд 24,000₮  Хятадын талаас: Том хүн 120 юань Хүүхэд 60 юань

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх