Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/grnkllgmlrmglr.jpg

Манай улсад 2019 оны 3 дугаар улирлын байдлаар гадаадын 100 улсын 10.4 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна. Харин өмнөх улирлаас 5 орноор, ажил эрхэлж буй гадаадын иргэд 648 (6.7%) хүнээр өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 9.4 (90.6%) мянга нь эрэгтэй, 1.0 (9.4%) мянга нь эмэгтэй байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн...

  •  67.1 хувь нь БНХАУ-ын
  • 4.8 хувь нь Австрали
  • 3.0 хувь нь ОХУ-ын
  • 2.9 хувь нь БНСУ-ын
  • 2.5 хувь нь БНСВУ-ын
  • 2.5 хувь нь АНУ-ын
  • 2.0 хувь нь Өмнөд Африк Улсын
  • 1.7 хувь нь Филиппин Улсын
  • 1.5 хувь нь Канад Улсын
  • 1.5 хувь нь БНАлбани Улсын
  • 1.4 хувь нь Их британи Улсын
  • 9.1 хувь нь бусад улсын харьяат байна.

Ажил эрхэлж буй гадаадын иргэдийг насны бүлгээр авч үзэхэд хамгийн их буюу 19.7 хувь нь 45-49 насны иргэд, хамгийн бага буюу 0.3 хувь нь 20 хүртэлх насных байна.

Ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийн 4.4 (42.2%) мянга нь Улаанбаатарт, 3.0 (29.0%) мянга нь Төвийн бүсэд, 2.0 (18.9%) мянга нь Зүүн бүсэд, 0.6 (6.4%) мянга нь Баруун бүсэд, 0.4 (3.5%) мянга нь Хангайн бүсэд ажиллаж байна.нийтлэл

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх