Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/54r7b2iitpi5e7h0gtmurfl1gk_b.jpg

Үндэсний статистикийн хорооноос 9-р сарын нийгэм эдийн засгийн байдлыг танилцууллаа. Тус тайланд аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 9 сард ажилгүй 58.7 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 15.5 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 47.8 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 6.1 (9.3%) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 3.4 (6.6%) мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 622 (4.2%) хүнээр өссөн байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 9 дүгээр сарын эцэст 30.4 мянга, үүнээс 20.4 (67.0%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.0 (33.0%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 369 (1.8%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 188 (50.9%) нь эмэгтэйчүүд байна.  Мөн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны 9 дүгээр сард 7281 хүн шинээр бүртгүүлсний 58.6 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 2019 оны 9 дүгээр сарын эцэст 48.4 хувийг бүрэн дунд, 29.8 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.8 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.8 хувийг суурь, 4.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.3 хувийг бага, 1.3 хувийг боловсролгүй, 1.1 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[150.129.142.121]

2019-10-15 15:47:04

45

[150.129.142.121]

2019-10-15 15:47:02

уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог