Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5da53322edc08.png

Сүүлийн өдрүүдэд өрнөсөн Засгийн газрын эсрэг жагсаалын үеэр 201 хүнийг баривчилсан гэж Хонконгийн цагдаагийн газраас даваа гарагт мэдээлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас ням гарагийн хугацаанд баривчлагдсан хүмүүс хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, нүүрээ халхалсан баг өмсөх зэрэг зөрчил гаргасан гэж цагдаагийн газрын мэдэгдэлд дурджээ.

“Иргэдийн аюулгүй байдалд заналхийлж, нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулсан” хэмээн Хонконгийн Засгийн газар жагсаалд оролцогчдыг хурцаар шүүмжилсэн байна.

Цагдаагийн төлөөлөгчийн мэдээлснээр, нэгэн жагсаалын үеэр цагдаагийн хэд хэдэн машины ойролцоо тэсрэх бөмбөг байж болзошгүй төхөөрөмжийг байрлуулсан байсан аж. “Үймээн самуун дэгдээгчид хүн амины хэрэг үйлдэхийг завдсан” гэж цагдаагийн төлөөлөгч xэлжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон жагсаалын үеэр дэлгүүрүүд болон метроны буудлуудыг сүйтгэсэн хэрэг олон гарсан байна. Ням гарагийн жагсаалийн үеэр 14-73 насны 73 хүн гэмтсэнээс 6 хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Жагсагчид даваа гарагийн орой Хонконг дахь хүний эрхийг хүндэтгэх хууль батлахыг АНУ-ын хууль тогтоогчдод уриалсан байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

ЗӨВ АЛХАМ

[103.111.68.3]

2019-10-15 12:16:17

ЯМАР САЙН ЮМ БЭ ЗАЛУУЧУУД ХӨӨРӨӨД УЛСЫНХАА ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛЖ ЭХЭЛСЭН ДЭЭ ХОН-ГОН ГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН АЖИЛ ДОГОЛДОЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НАРТ ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭСЭН НЬ ҮҮНИЙГ ХАРУУЛЖ БАЙНА. МАНАЙ ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ ТЭНД ХУВЬЦААГАА ЗАРАХААР АЖИЛ ЭХЛҮҮЛЖ БАЙГАА НЬ МАНАЙ ЭДИЙН ЗАСАГТ МУУГААР НӨЛӨӨЛЖ МЭДНЭ ДЭЭ. ХАРАХАД УЛС ТӨР МЭТ БОЛОВЧ ЦААНА НЬ ЭДИЙН ЗАСАГ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ

ЗӨВ АЛХАМ

[103.111.68.3]

2019-10-15 12:16:13