Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/d4aa45088fbc3520f326768f89cf768c.png

Иргэд угаартсан байдалтайгаар эрүүл мэндийн байгууллагад хандаж байгаатай холбоотойгоор сайжруулсан түлшний дээжийг  БНХАУ, БНСУ, ОХУ, Япон Улсын химийн лабораториудад тус тус хүргүүлээд буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Аравдугаар сарын 04-14-ний өдрийн хооронд угаартсан байж болзошгүй гэсэн нийт 171 дуудлага ирснээс 49 нь холбогдолгүй дуудлага байсан. Үлдсэн 122 дуудлага мэдээлэлд хамрагдсан 320 хүн угаартсан байж болзошгүй гэж эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авсан. Үүнээс 7 хүн нас барсан, хордлогын шинжтэй 313 хүн байна. 122 дуудлагын 5 тохиолдолд нь эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. 117 тохиолдолд нь хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа. Амь хохирогчдоос эд, эсийн шинжилгээ авсан. Шинжилгээний дүгнэлт хараахан гараагүй байна” гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх