Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/197262-30112016-1480488480-1442113646-зураг_4_20191014130542.jpg

Ерөнхий боловсролын сургуулийн дунд ахлах ангийн сурагчдын 60 хувь нь сурах бичгээ худалдаж авдаг байсан. Харин энэ жилээс түрээслэх үйлчилгээ нэвтрүүлсэн.

Түрээслэх сурах бичиг хэвлэлтийн явцын талаар БСШУСЯ-наас тодруулахад “Бага ангийн 39 нэр төрлийн 717799 ширхэг сурах бичиг, тусгай хэрэгцээт боловсролын 10 нэр төрлийн 1500 сурах бичгийг энэ оны долоодугаар сарын 25-нд аймгуудын Боловсрол соёл урлагийн газар /БСУГ/-аар дамжуулан орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад болон нийслэлийн ЕБС-иудад хүргүүлсэн. Дунд ангийн 58 нэр төрлийн 233500 ширхэг сурах бичгийг наймдугаар сарын 5-нд БСУГ-аар дамжуулан аймгийн болон нийслэлийн ЕБС-иудад хүргүүлсэн. Дунд ангийн 200846 сурагчийн 40 хувь буюу нийт 80338 сурагчийн гар дээр сурах бичиг хүрсэн. Ахлах ангийн хувьд 35 нэр төрлийн 120821 ширхэг сурах бичгийг наймдугаар сарын 15-нд сургуулиудад өгсөн. Харин X-XII ангийн номыг хэвлэх дөрвөн компанитай энэ сарын 2-нд гэрээ байгуулсан” гэлээ.

2019-2020 оны хичээлийн жилд сурах бичиг түрээслэх 181 мянга орчим хүүхэд байгаа. Сурах бичгийг хэвлүүлэхэд шаардлагатай найман тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх