Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1502678256_olloo_mn_1479774105_14d9b6ukl4tg04846pkuhdndqh.jpg

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргийн хороодын засаг дарга, зохион байгуулагч нарт тооллогын зохион байгуулалт, ХАӨМС-ийн сайжруулалтын талаар уулзалтыг өчигдөр хийлээ.

Уулзалтаар Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга Т.Болор-Эрдэнэ, Нийслэлийн статистикийн газрын дарга Ц.Заяхүү, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл болон бусад албаныхан Байшин орон сууцны тооллогын зохион байгуулалт, Хүн ам өрхийн мэдээллийн сангийн явц цаашид хийгдэх ажлын талаарх мэдээллийг хийж, тооллогын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгч ажилласан.

Цаашид тус уузлалтыг Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хороодын засаг дарга, зохион байгуулагч нарт зохион байгуулна. Байшин орон сууцны тооллогыг нийслэлийн хэмжээнд 11 дүгээр сарын 19-нөөс 12 дугаар сарын 22-ны хооронд зохион байгуулах бол хүн ам орон сууцны тооллого /ХАОСТ/-2020 нь улсын хэмжээнд 1 дүгээр сарын 9-нд эхлэх юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх