Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/72356434_2944168185597427_6863363648882999296_n_20191014100347.jpg

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жил, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, "Хороодын хөгжил-Төрийн үйлчилгээ" дэд хөтөлбөрүүдийн хүрээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас төрийн үйлчилгээг иргэдэд ойр, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор алслагдсан 12, 13, 14 дүгээр хороодод "Явуулын нэг цэгийн үйлчилгээ”-г 2019 оны аравдугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Дээрх үйл ажиллагаанд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг болон Засаг даргын дэргэдэх 13 хэлтэс, алба, хороод хамтран оролцож, Төр захиргааны байгууллагын 100 гаруй албан хаагчид 74 төрлийн үйлчилгээг 1010 иргэнд төрийн үйлчилгээг хүргэн ажиллалаа.

Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд болон  хэлтэс, алба, хороодын Засаг дарга нар оролцож, тус хороодын иргэдэд тулгамдаж буй асуудлын талаарх санал хүсэлтийг нь сонсон зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажилласан юм.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн алслагдсан хороодын иргэддээ явуулын нэг цэгийн үйлчилгээг үзүүлэн ажилладаг уламжлалтай. Дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодод төрийн бүх төрлийн үйлчилгээг хороон дээр нь үзүүлж ажиллалаа.

Алслагдсан хороодын иргэд буюу ялангуяа өндөр настан, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээг дүүрэг дээрээс ирж авах боломж хомс байдаг.  Өглөөний 10:00 цагаас 17:00 цаг хүртэл алслагдсан хороодын нийт 1100  иргэд төрийн үйлчилгээг авсан бөгөөд хэрэгцээтэй байгаа төрийн үйлчилгээгээ ямар нэгэн чирэгдэлгүйгээр дэргэдээсээ авах бололцоог хангаж ажилласан Хан-Уул дүүргийн хэлтэс, албадын ажилтан, албан хаагчдад иргэд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх