Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/60262932-2926577240693541-7056445763395518464-n_ZKN9OJK.jpg

2019.10.07-11-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1251 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 912-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 19 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 8  хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж, 1 хүүхдийн амь нас хохирсон  байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

- 2019.10.09-ний өдөр 19:36 минутын орчимд БЗД-ийн 22 дугаар хороо Зүүн Алтан өлгийн замд Тоёота приус маркийн автомашины жолооч, явган зорчигч 11 настай, эрэгтэй Г мөргөж амь насын хохироосон.

- 2019.10.10-ны өдөр 05.20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Mazda Tribute маркийн автомашин онхолдож, жолооч Н нас барсан. 

 Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 121 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

  Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 5.6 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 11.1 хувиар, гэмтсэн хүний тоо 13.6 хувиар өссөн бол гэмтсэн хүүхдийн тоо 14.2 хувиар тус тус буурсан  байна.

“ДУРААРАА БИШЭЭ ДҮРМЭЭРЭЭ” тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх