Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5d9e9c805b40b.jpeg

Баасан гарагт Швейцарын Женев хотноо БНСУ, Японы төлөөлөгчид хоёр талын хэлэлцээ хийнэ гэж БНСУ-ын Худалдааны яам пүрэв гарагт мэдээлжээ.

 

БНСУ Японы экспортын зохицуулалтын талаар Дэлхийн худалдааны байгууллагад /ДХБ/ албан ёсоор гомдол мэдүүлснээс сарын дараа уг уулзалт болох юм.

 

Өнгөрсөн долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн экспортын зохицуулалтын дагуу Японы фирмүүд гурван материалыг БНСУ руу экспортлохын тулд тээвэрлэлт тутамдаа зөвшөөрөл авах шаардлагатай болжээ.

Уг материалууд нь БНСУ-ын аж үйлдвэрийн хувьд чухал ач холбогдолтой бөгөөд чип болон дэлгэцийн үйлдвэрлэлд амин чухал хэрэгцээтэй аж. Дээрх арга хэмжээ хэрэгжиж эхэлснээс хойш Япон дөнгөж долоон тээвэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж БНСУ-ын худалдааны яам мэдээлсэн байна.

Маргааш болох хоёр талын хэлэлцээ нь ДХБ-аас зохион байгуулж буй маргааныг зохицуулах эхний алхам болох юм. Хэрэв талууд санал зөрөлдөөнөө 60 хоногийн дотор шийдвэрлэж чадаагүй тохиолдолд ДХБ асуудлыг нарийвчлан судлах ажлын хэсэг байгуулна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх