Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/15878119_1480939768590445_661375224_o.jpg

Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг сайтар хангахын тулд отор нүүдлийн судалгааг урьдчилсан байдлаар нэгтгээд байна. Урьдчилсан байдлаар 8.3 сая толгой малыг өөр аймаг, улсын тусгай хамгаалалттай, хилийн зурвас болон улсын тусгай хэрэгцээний аймаг дундын бүс нутагт отроор өвөлжүүлэх санал иржээ.

Тухайлбал:

  • Өөр аймгийн нутагт 3748 өрхийн гурван сая толгой малыг отроор өвөлжүүлэх,
  • Улсын тусгай хамгаалалттай газарт Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Увс, Ховд аймгийн 2766 өрхийн 2.2 сая толгой мал отроор өвөлжүүлэх,
  • Хилийн зурвас газарт Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий аймгийн 2190 өрхийн 1.3 сая толгой мал отроор өвөлжүүлэх,
  • Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Увс, Төв, Ховд, Хэнтий аймгаас 1529 өрхийн 1.8 сая толгой мал отроор өвөлжүүлэх  санал ирээд байна.

Харин улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын Ачит нуур 27.6 мянга, Бага хайрхан 37.3 мянга, Баян нуруу 49.9 мянга, Бор аргалант 29.4 мянга, Малах 107.0 мянга, Чилэн 22.0 мянга, Чойбалсан 18.0 мянга, Хөх дэл 16.6 мянга, Хэрлэнбаян Улаан 284.3 мянган га газарт нийт 592.7 мянган хонин толгой малыг отроор өвөлжүүлэх бэлчээрийн даацтай байгаа юм. Улсын хэмжээнд 67.7 сая толгой мал өвөлжих төлөвтэй байна.

 2019-2020 оны өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац тодорхойлсон дүнгээр нийт нутгийн 60 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй, 40 шахам хувьд хэтэрч байгаа дүн гарчээ. Энэ зун  зуншлага сайн байсан ч зарим нутагт нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан, ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, зуншлага оройтсон газраар ургамлын бүтээмж гүйцээгүй байгаа нь даац хэтэрч гарах шалтгаан болжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх