Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/67f1731d-4288-4512-ae8a-dc1e401b1848.jpg

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг айл өрхүүдэд суурилуулах асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлсэн байна.

11 дүгээр сарын 01-нээс өмнө гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав. Хотын захиргаа хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, боломжийн үнэтэй төхөөрөмж сонгон нэг удаа үнэгүй суурилуулж өгөх юм. Шаардагдах зургаан тэрбум гаруй төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гаргах юм байна.  

Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас тодрууллаа. 

- Айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч нийлүүлэх хүртэл ямар арга хэмжээ авах вэ?

Асуудал гарахаар бодлогоо өөрчлөх алдааг давтахгүй. Нийтдээ 25 мянган шахмал түлшийг ард иргэдэд борлуулсан. Үүнтэй холбогдуулан асуудал бий болсон. Бид түүхий нүүрсээ сайжруулсан түлшинд шилжүүлж байгаа нь галлагаандаа хувьсгал хийж байна гэсэн үг. Бүх төрлийн зуухны битүүмжлэлийг сайжруулах хэрэгтэй. Стандартын бус зуух ашиглахгүй байх шаардлага тулж байна. Судалгаагаар 51.4 хувь нь энгийн галлагаатай зуух хэрэглэж байна гэсэн дүн гарсан. 

- Угаарын хий мэдрэгчийг хаанаас нийлүүлэх вэ?

Улаанбаатар хотын Засаг даргад үүрэг өгсөн. Захиалгыг үйлдвэрээс нь шууд хүргэнэ. Тухайлан шууд гэрээ хийгдэнэ. Зуухны стандарт өөр өөр байгаа. Тиймээс урьдчилсан сэргийлэхийн тулд ийм арга хэмжээ хийж байна. Сайжруулсан түлшээр ард иргэдээ хангах асуудлыг зогсоохгүй. 

- Хариуцлагын асуудал яригдах уу?

Нэгдсэн албан ёсны шийдвэр гараагүй байна. Хариуцлага тооцох асуудал яригдсан ч ажлаа үргэлжлүүлнэ. Засгийн газраас цаашид агаарын бохирдлыг бууруулах үүднээс боломжтой нөхцөлөөр хангана.  Бид 80 орчим тэрбум төгрөг зарцуулж айл өрхийг цахилгаан халаагуураар халаах нөхцөл бүрдүүлсэн.

- Их хэмжээгээр сайжруулсан түлш хэрэглээд эхэлсэн тохиолдолд Улаанбаатар хотын агаарт нөлөөлөх үү?

Лабортарийн шинжилгээгээр батлагдсан бүтээгдэхүүнийн бид ард иргэдэд хүргэж байгаа. Улаанбаатар хотод 196 мянган өрх сайжруулсан түлш хэрэглэж байгаа. Хүчилтөрөгч дутагдсанаас угаартсан. Түүнээс бус агаарт утаа нь гарсны дараа угаартахгүй. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх