Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5d9d45e8e3e92.jpeg

Монгол хөөмийг дэлхийн дээд амжилтад бүртгүүлэх "Түүхэн бахархлын өдөр” үйл ажиллагаа 10 дугаар сарын 30-ны өдөр болно.

Энэ үеэр Ховд аймагт хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлнө. Улмаар хөөмийг дэлхийн дээд амжилтын гайхамшиг “Гиннесийн ном”-д бүртгүүлэхээр зорьж байна.

Хөөмийг салхины үлээлт, усны  боргио, шувуудын жиргээ зэрэг байгалийн дуу чимээг даган дуурайх оролдлогоос үүссэн гэж үздэг. Хөөмий бол Монгол үндэстний олон талт  баялаг өв бөгөөд амьд, өрнөлт уламжлал юм.

Монгол Улсын баруун хэсэг, тэр дундаа Ховд аймгийн Чандмань сумынхан хөөмийн урлагийг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буй. Энэ утгаараа Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, дэлхийн Хөөмийн холбоо хамтран монгол хөөмийг дэлхийн дээд амжилтад бүртгүүлэх "Түүхэн бахархлын өдөр” үйл ажиллагаа зохион байгуулах юм.  

Тус үйл ажиллагаа нь соёлын өвийг хамгаалах, хөөмийн урлагаар дамжуулан ард иргэдийг соён гэгээрүүлэх, залуу хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой.  

Тиймээс  хөөмийг  дэлхийн дээд  амжилтын гайхамшиг “Гиннесийн ном”-д бүртгүүлэх түүхэн их үйлсэд иргэд хөдөлмөрчид  өргөнөөр оролцохыг зохион байгуулагчид уриаллаа.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх