Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5d9d4d9e8536b.jpeg

Италийн парламентын доод танхим парламентын гишүүдийн тоог гуравны нэгээр бууруулах тухай үндсэн хуульд оруулах шинэчлэлийг үнэмлэхүй олонхийн саналаар сайшаан баталжээ. Санал хураалтын үеэр энэхүү баримт бичгийг депутатуудын 553 нь дэмжсэн бол 14 нь л эсэргүүцжээ. Ийнхүү дээд танхим буюу сенатын өмнө нь сайшаан баталсан шинэчлэлийн хууль нь хүчин төгөлдөр болж байна.

Шинэ хуульд зааснаар, сенатын гишүүдийн тоо 315-200 болтлоо буурах бол депутатуудын тоо 630-400 болж буурах аж. Хууль тогтоогчдын тоог ийнхүү бууруулах нь парламентын гишүүдийн сайн цалин авдагтай холбоотой зардал төдийгүй насан туршийн тэтгэврийг өндрөөр тогтоолгохтой холбоотой зардлыг хэмнэнэ гэж үзэж байна.  

Гэсэн  хэдий ч энэ шинэчлэлийн асуудлаар сонсгол явуулж, танхим бүрт санал хураалт явуулаад зогсохгүй иргэд энэ өөрчлөлттэй санал нэгдэж байгаа эсэхийг тодруулах  бүх ардын санал хураалтыг явуулж магадгүй байгаа аж. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх