Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5d9ad8230c655.jpeg

 “48 цаг” олон улсын бэсрэг кино наадам 10 дахь жилдээ болох гэж байна. Энэ удаагийн наадамд оролцохоор 24 багийн уран бүтээлч  48 цагт багтаан туурвисан киногоо шүүгчдэд ирүүлжээ. Кино үзвэр энэ сарын 9, 10-ны ѳдөр “Тэнгис” кино театрт  эхэлж шилдэг бүтээл болон "Үзэгчдийн нэрэмжит шагнал"-ыг тодруулна.

“48 цаг-Монгол 2019” наадмын шилдгээр шалгарсан бүтээл ирэх оны гуравдугаар сард Нидерланд улсын Роттердам хотод болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын кино наадамд  оролцох эрх авна. Дэлхийн зургаан тивийн 150 гаруй хотын киночидтой шилдгийн төлөө өрсөлдөх юм. Мөн 2020 оны Каннын кино наадмын  шилдэг бүтээлүүдтэй зэрэгцэж "Бэсрэг кино" буланд  үзэгчдийн хүртээл болох боломжтой гэж “48 цаг-Монгол” кино төслийн багийнхан онцолж байна. Манай улсын хувьд, 2011, 2013, 2017 онд Каннын наадмын  "Бэсрэг кино" буланд  бүтээлээ толилуулж байв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх