Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/69875611_2310178632644999_3249537100760228391_n.jpg

Алдарт Т-ara хамтлагийн гишүүн ЖиЁн ирэх арваннэгдүгээр сард соло эргэн ирэлт хийхээ мэдэгдлээ. Энэ нь тэдний хамтлагийн 10 жилийн ойтоо давхцаж байгаа бөгөөд олон нийтэд хамтлаг эргээд нэгдэж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргээд байгаа юм. 

Тэрээр соло эргэн ирэлт маань хамтлагийн маань 10 жилийн ойн баяртай давхцаж байгаад баяртай байна. Мөн бид дахин нийлэх тал дээр ярилцаж байгаа гэжээ. Түүнчлэн зарим хэвлэлүүдээр түүнийг ирэх 2020 онд шинэ кино төсөл дээр ажиллахаар ярилцаж байгаа гэсэн мэдээлэл гарсан боловч ЖиЁн тус мэдээлэлд ямар нэг тайлбар хийгээгүй аж.

ЖиЁн хамгийн сүүлд "Let me hear your song" цувралд  ихэмсэг бас дээрэнгүй ч чадварлаг хөгжимчний дүрд тоглосон юм. Түүнчлэн нитизүүд түүнийг эргэн ирж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн  бөгөөд хэрэв тэр дуучин биш жүжигчин байсан бол гэсэн сэтгэгдлүүдийг ар араас нь илгээжээ.  

 

 

 

 

 

Таалагдахгүй байна

3
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх