Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/75917e639de0a7f8a6b2f125eb37886f.jpg

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Ерөнхийлөгч болон АН-ын зөвлөлтэй зөвшилцөх шийдэлд хүрчээ.

Ард нийтийн санал асуулга явуулах тухай, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн эхийг батлах тухай 73 дугаар тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээн авсан. Хоригийг хүлээн авсан тул 73 дугаар тогтоолыг сайжруулах эсхүл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр батлах гэсэн хоёр сонголт бий болж буй юм. Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх АН, Ерөнхийлөгчтэй зөвшилцөх нь зөв хэмээн үзсэн хэмээн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв.

Мөн МАН-ын бүлгээс сайжруулсан шахмал түлшний талаар Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтжээ. Тодруулбал, энэ сарын 5-нд 16 иргэн угаартсанаас 4 нь нас барсан. Тиймээс буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх, түлш, зуухны чанар, стандартыг дүгнэж, сайжруулахыг чиглэл болгож байгаа юм байна. 

- МАН Ард нийтийн санал асуулга байр суурь дээрээ хэвээр байгаа юу?

Олонхийн бүлэг Ард нийтийн санал асуулга явуулах байр суурин дээрээ хэвээр байгаа. Гэхдээ бид Ерөнхийлөгч, АН-тай зөвшилцөх үүднээс хоригийг хүлээж авсан. 

- Ард нийтийн санал асуулгыг явуулах тохиолдолд ирэх жилийн сонгуультай хамтатгах вэ?

Хэрвээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлэгт орвол найруулгын шинжтэй зүйл орно. Шинээр санал оруулах гэвэл хоёрдугаар хэлэлцүүлгээр оруулна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх