etoim.mn
photos/DsvT2IqU8AMSq2E.jpg

Угаарын хийн хордлогод өртсөн иргэдийн талаарх мэдээллийг бид өмнө нь мэдээллэсэн билээ. Тухайн үед эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж, угаарын хийн хордлогод орсон иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлсэний үр дүнд 16 иргэн эмнэлэгээс гарсан байна. 

Мөн өнөөдөр буюу 2019.10.07-ний өглөөний 9:00 цагийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 6 хүний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд нэг өвчтөн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна гэж ЭМЯ-аас мэдээллэлээ.

Түүнчлэн угаарын хийн хордлоготой хүргэгдсэн иргэдийг гаднаас эм тариа авахуулсан болон эмнэлгийн төлбөр (241 мянган төгрөг ) гээд гурван хүнээс авсан талаар эх сурвалжаас тодруулахад: ХЯТҮТ нь БХЯ-нд харьяалагддаг. Төлбөр авсан асуудлыг хоёр яам зохицуулах талаар ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар нэмж төлбөр авсан зүйл байхгүй гэлээ.

Иргэд та бүхэнд эрүүл мэндийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжийг дагаж мөрдөхийг уриалж байна.

 

 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх