Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Depositphotos_22353557_m-2015.jpg

Бидний амьдралд асуудал үүсэх, үзэн ядах, бухимдах үе олонтаа гардаг. Тэгвэл нулимсаа гартал инээхэд сэтгэлийн ямар ч бараан үүл арилдаг бөгөөд энэ бүгд инээх үед мартагддаг учир стресс тайлагдаж элдэв өвчнөөс хамгаалдаг байна. Инээд нь амьсгалын дасгал ч болдог.   Тиймээс яг одоо гүнзгий амьсгал аваад зүгээр л инээмсэглээд үз.   Инээд нь тайвшруулах үйлчилгээтэй. Инээд нь аз жаргалын даавар болох эндофриныг ялгаруулдаг. Энэ нь уур цухалдал, гуниг, гутралаас ангижруулдаг байна. Үүнээс гадна хамгийн сүүлд хэзээ инээснээ санахад хүртэл сэтгэл санааны байдал сайжирдаг гэнэ. Мөн инээд нь биеийн галбирыг хадгалдаг. Инээд бол аэробикийн дасгалын нэг төрөл. Учир нь инээж байх үед бид их хэмжээний хүчилтөрөгч ялгаруулдаг. Энэ нь зүрхний үйл ажиллагааг хэвийн болгож, цусны эргэлтийг сайжруулдаг байна. Инээд нь дотоод эрхтнүүдэд массаж болж, илүү үр дүнтэй ажиллахад тус хүргэдэг. Инээд нь мөн гэдэс, нуруу, хөлийн булчинг хөгжүүлдэг. Нэг минутын инээд нь 10 минут хүндийг өргөх буюу 15 минут дугуй унасантай тэнцэнэ. Хэрвээ та нэг цагийн турш чин сэтгэлээсээ инээвэл 500 ккал илчлэг шатаах бүрэн бололцоотой. Ийм хэмжээний илчлэгийг нэг цагийн турш хурдан гүйж л шатаах боломжтой.   Инээмсэглэлийн тухай сонирхолтой баримтууд       Дундаж инээмсэглэл ойролцоогоор 3 сек үргэлжилдэг Таван минут инээхэд л 30-40 минут амарсантай тэнцэнэ. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их инээдэг.  Өөдрөг үзэлтэй хүмүүс зүрхний өвчнөөр өвдөх нь гутранги үзэлтэй хүмүүсийнхээс 40 хувь бага байдаг.         Хүмүүсийн 26% нь чөлөөтэй инээмсэглэх дургуй гэнэ. Учир нь өөрсдийнхөө шүдийг хангалттай цагаан бас тэгш биш гэж санаа зовж явдаг учраас...       Инээмсэглэл нь  даавартай холбоотой сэтгэл хөдлөлийг  ихэсгэдэг бөгөөд ингэснээр зүрхний цохилтийг түргэтгэж, цусны эргэлтийг сайжруулдаг       Гурван хүн тутмын нэг нь шүдээ яралзсан тэгш цагаан, төгс болгож Hollywood smile тай болгохыг хүсдэг гэнэ.       Инээмсэглэл таны амьдралыг өөрчилж эргэн тойрныхныхоо сэтгэлийг татах, бүгчим давчуу орчныг хүртэл 2 дахин гэрэл гэгээтэй, саруулхан болгох увидастай.        Мэргэжилтнүүдийн судалгаагаар 6 настай хүүхэд өдөрт 300 удаа, хэвийн насанд хүрсэн хүн өдөрт 1-7хон удаа, 50 гарсан хүмүүс өдөрт 4-хөн удаа тус тус инээдэг байна. Америкийн их сургуулийн эмнэлэгийн Ичаги Прити доктор инээхийн ач тусыг нээсэн хүн.       Инээх нь ходоодыг идэвхжүүлж, гэдэс томорч хагартлаа инээвэл хэвлээрээ амьсгалж уушигны булан бүрд хүчилтөрөгч болон цус хангагдана. Түүгээр ч зогсохгүй инээдээр уушгийг хийлбэл прускагиэнтин гэдэг хүчтэй судас тэлэх бодис ялгарч даралт бууран уурыг хүргэдэг нуриадирейналлин ялгарч уураа барин амархан тайвширдаг.       Нэг удаа чангаар инээх нь10 минут зөв алхах дасгал хөдөлгөөнтэй тэнцдэг гэнэ.       Мөн 10 секунд  инээх нь 3 минутын турш хүчтэй  дасгал хөдөлгөөн хийх болон аэробик 5 минут хийсэнтэй адил үр нөлөө үзүүлдэг.

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.176.16]

2019-10-09 09:24:16