Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/126bec70-0058-40a7-9774-5077b573278c.jpg

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Ардын нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хуулийн хугацаанд хэлэлцэн баталлаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэн, гишүүдийн 61 хувийн  саналаар хүлээж авлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд ямар байр суурь илэрхийж байсныг сонирхуулъя.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Зөвшилцөл өнөөдөр үргэлжилж байгаа. Хэрвээ хоригийг хүлээж авах эсэхээс дараагийн асуудал шийдвэрлэгдэнэ. Бид энэ хуулийн алдаагаа засаад намууд ойлголцоод эцсийн боломжоо ашиглаад үзье гэж байгаа. АН ардчиллыг, ардчилсан Монгол Улсыг бий болгохдоо түүчээлэн оролцсоны хувьд энэ хуулийг зөв засаглал руу оруулахын төлөө саналаа гаргасан. Энэ цаг минутаас хойш танай манай намын тухай асуудал байхгүй. Хоригийг хүлээж авбал бүх зүйл задраад унана гэдэг айдсаасаа салах хэрэгтэй. Эцсийн эцэст энэ хоригийг хүлээж авч, ардчилсан парламентаа хамгаалъя.

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Би иргэдтэй уулзаж ярилцсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг иргэд дэмжиж байгаа. УИХ-ыг хариуцлагажуулах, УИХ-ын босгыг өндөрсгөж байгаа. Жирийн иргэдийн яриад байсан хот тосгоны асуудлыг Үндсэн хуулиар шийдэж байгаа. Хамгийн гол нь шүүхийн хараат бус асуудлаар сахилгын хороо байгуулсан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Энэ парламентын гурван нам, нэг бие даагч бүрдүүлсэн, анх. Гэхдээ нэг нам нь нэг хүнээ алдаад, нэг нам нь бүлэггүй болоод байгаа. Өнөөдөр ард түмнээс санал асуулга явуулахаар ирц хүрэхгүй бол ард түмний буруу болчих гээд байна. Ард түмнээс тодорхой зүйл асуух ёстой. Түүнээс биш 19 бүлэг 34 зүйлийг бүгдийг нь уншуулж, хариулт авах гээд байна. Ерөнхийлөгч хориг тавихдаа бүхэлд нь блоколдгоо болимоор байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Бид одоо боосон Үндсэн хуулийн төслөө задалвал харамсалтай байна. Харамсаад ч барахгүй зүйл болно. Дордуулсан 7 өөрчлөлтийг зассан байгаа. Залуу үе ямар нийгэмд байх вэ гэдгийг шийднэ. Аль болох ойлголцохын төлөө явж байна. Бүгдээрээ л улс орны эрх ашгийн төлөө гэж байгаа. Гэтэл яг амьдрал дээр тулаад ирэхээр олон ашиг сонирхол байдаг юм байна. Эрсдэл багатай гаргахын төлөө явж ирсэн.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Өнгөрсөн бүтэн сар, хоёр  жил, 10 жил Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ярьж байгаа. Өдий хүртэл боогоод ирсэн төслөө цааш явуулах сонирхол хүн бүрт байгаа байх. Хамгийн гол нь гурав дахь хэлэлцүүлэг явагдвал шийдсэн зүйл үрэн таран болчих вий гэж байна. Тиймээс л хоригийг хүлээж авахгүйгээр ард нийтээс асуугаад явбал ямар вэ гэж байгаа.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг батлуулахын төлөө бид явж байгаа. Ерөнхийлөгчий хоригийг хүлээж авахаар Үндсэн хуулийн өөрчлөлт задрах уу. Эсрэгээрээ хоригийг хүлээж авахгүйгээр Ард нийтийн санал асуулга явуулах нь эрсдэлтэй. Ерөнхийлөгч агуулга дээр нь хориг тавиагүй. Хоригийг хүлээж аваад тогтоолдоо өөрчлөлт оруулаад Ард нийтийн санал асуулгыг явуулах хэрэгтэй.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх