Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/d0f265b0-9003-4910-bcab-5278251fa2c7.jpg

УИХ-ын чуулганаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ. 

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэдгийг мэдэгдсэн юм. 

Ерөнхийлөгчийн хориг, байнгын хороодын санал дүгнэлттэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг энд хүргээд булшилж байгаад харамсаж байна. Би нэг хүнд маш их харамсаж байна. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах санаачилгыг хэн гаргасан юм бэ. Бид зургаадугаар сараас хойш, бүр хоёр жилийн өмнөөс Үндсэн хуулийн асуудлыг эхлүүлсэн. Үндсэн хуулийг сөрөг хүчинтэй, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхгүй бол болдоггүй юм шүү гэж Ц.Нямдорж сайд захиж, зөвлөж ирсэн. Бүх асуудалд оролцож, ингэж хэлж байсан хүн гэнэт зөвшилцлийг хүлээн зөвшөөрүүлэхгүй гээд МАН-ын бүлгийг өөрийн үгээр болгосон. Гэтэл одоо Ард нийтийн санал асуулга явуулахгүй гээд сууж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: 1999 оноос хойш Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа дур зоргоороо хандаж болохгүй юм байна гээд хууль баталж гаргасан. Ерөнхийлөгч тэр хуульд нийцүүлж хориг тавьсан. Эцсэлж батлахаасаа өмнө өөрчлөлт хийх, УИХ-д тус болох гээд хориг тавьж байна. Процессийн хууль зөрчиж Үндсэн хуулийн цэцэд очих уу, эсвэл олон жилийн хүч хөдөлмөр олон зуун сая төгрөг зарцуулсан текстээ батлаач гэсэн саналтай байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Үндсэн хууль бол олон нийтийн эрх ашиг болохоос намын эрх ашиг биш. 2016 оны мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд яасан ч яадаг юм гэж яриад байх юм. Ингэж болохгүй. Х.Нямбаатар зарим нөхөд нь сөрөг хүчинтэй нэгдэж Үндсэн хуулийг унагалаа гэсэн ухаантай юм яриад байх юм. Танай нам л унагасан шүү дээ. Та нар манайхтай манайхгүй шийдээд явах бүрэн эрх чинь байгаа. Жонхуу хутгаснаасаа салах гэж АНСА гэж зүйл гаргаж ирсэн. Дараа нь буруудвал ард нийтээрээ л баталсан шүү дээ гэх гэж ийм зүйл оруулж ирсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад, алдаагаа засах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Би нэг тайлбар хийх ёстой юм болов уу гэж бодож байна. 62 гишүүний биигт гарын үсэг зурсан нь үнэн. Зөвшилцлийн хаалга хаагдсан. АН-ын оролцоогүйгээр, Ерөнхийлөгчийн оролцоогүйгээр шийдвэр гаргах гэж яваад түгжээнд орсон учраас зөвшилцлийн зарчмаар явахыг хатуу баримталсан. Намайг хүсээгүй байхад зөвшилцлийн ажлын хэсэгт оруулсан. Хоёр гурван асуудлаар олонхийн бүлэг дээр оруулахаар болсон. Гишүүдийн тоо 108, бүрэн эрх таван жил, ашигт малтмалын тухай хуулийн заалт зэргийг ард түмэн дэмжихгүй байна гээд бүлэг дээр унагасан. Надтай хамаагүй. АН-аас болсон болоогүй зөвшилцөх бичиг ирсэн. Би нэг зүйл дээр хатуу зогсож байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч, АН-ын оролцоогүй шийдэж болохгүй. Энэ оролцоогүйгээр аль ч засаг, аль ч эрх мэдлийн үед шийдвэрлэх боломжгүй. Улс төрийн тогтворгүй байдал үүснэ. Гурван сая хүнийг гудамжинд гаргачихгүй байх үүргийг цагдаа, хууль зүйн салбар хариуцдаг юм. Би үүнийгээ ч бодож байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх