Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/71557321_454551848785123_8404407763047809024_n_20191004125311.jpg

Иргэдийг ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, автомашины хөдөлгөөнд саад учруулахгүй байх “Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршил загвар зургийг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилготой “Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг аравдугаар сарын 7-ны өдрөөс 11 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаатай зарлалаа. Энэ талаар өнөөдөр Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитектурийн ажлын албаны мэргэжилтэн Г.Хосбаяр, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Б.Анхбаяр, Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Ц.Түмэн-Од нар мэдээлэл хийлээ.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитектурийн ажлын албаны мэргэжилтэн Г.Хосбаяр ““Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд Зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн сургуулийн оюутан залуус оролцож болно. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрүүдийн хооронд www.uda.ub.gov.mn сайтад байршуулан иргэд олон нийтээс санал авна” хэмээлээ.

Нийт шагналын сан: 20.000.000 /хорин сая/ төгрөг

- Шилдэг санаа:  10.000.000 /арван сая/ төгрөг;

- 2-р байр байр:  5.000.000 /таван сая/ төгрөг;

- 3-р байр байр:  5.000.000 /таван сая/ төгрөг

Уралдаанд нэг оролцогч хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой. Мөн оролцогч бүтээл тус бүрд өөрийн нэр, холбоо барих утас, хаягийг тодорхой мэдээлсэн байна.

Уралдаанд оролцох материалыг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10:00 - 16:00 цагийн хооронд дараах хаягаар хүлээн авна.

Хот байгуулалт, хөгжлийн газар /Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон, 13 давхрын 1302 тоот/

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх