etoim.mn
photos/3ebd76c00ce011b811f86ed287571681_b.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан  өнөөдөр Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барилаа. Мөн Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын талаарх танилцуулгыг хамт өргөн барьсан юм. “2020 онд Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд  иргэдийн амьдрах орчинг сайжруулах, төр хувийн хэвшлийн түншлэлээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж хувийн хэвшлийг дэмжих, нийслэлийн эрх зүйн байдлыг сайжруулах гэсэн үндсэн гурван чиглэлийг баримталж байна” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр онцлон хэллээ.

Мөн тэрбээр 2040 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэл хөгжүүлэх стратеги хэтийн төлөвлөгөөнд уялдуулж үндсэн чиглэлийн төслийг боловсруулсан гэдгээ онцолсон юм. 

НИТХ-ын дарга Р.Дагва “Нийслэл хотыг хөгжүүлэх баримт бичгүүдтэй уялдуулах нь чухал. Ирэх 2020 онд төсвийн урсгал зардалд хяналттай ажиллана.Түүнчлэн хөрөнгө оруулалтын ажлуудад нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, ажлын үр ашгийг ярих цаг болсон” хэмээв. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг энэ сард нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэнэ.

 

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх