Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/a6924493-1eca-427c-b473-aff392de6161.jpg

Өнөөдрийн Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг нэгдүгээрт хэлэлцэж эхэллээ. 

Өнгөрсөн баасан гарагт ЗХЖШ-ын дарга А.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа өгөхөөр болсон. Энэ дагуу бригадын генерал Довчинсүрэнгийн Ганзоригийг ЗХЖШ-ын даргаар зөвшилцөх асуудлыг Ерөнхийлөгч тавьсан. Өчигдөр байнгын хороо болон МАН-ын бүлгийн хуралдаанаар түүнийг ЗХЖШ-ын даргаар томилохыг дэмжсэн юм. 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа. ЗХЖШ-ын даргын томилгоотой холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:  Яагаад цэргүүд нас бараад байна вэ. Ямар арга хэмжээ авах вэ.  Хамгийн улстөржих ёсгүй цэргийн алба хаагчид Цэргийн нэгдсэн холбоо гэдэг юманд нэгдэж болох уу. Энэ холбооноос цэргийн зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь хуульд хэр нийцэх вэ. Ерөнхийлөгч бүх цэргийн командлагч хэр нь иргэний хөдөлгөөнийг турхираад байна гэж харж байна. Монголд төрийн эргэлт болох гээд байна уу үгүй гэсэн айдас олон нийтэд байна. 

ЕТГ-ын дарга З.Энхболд: Ерөнхийлөгч ямар нэг эвсэл холбооны ард байхгүй. Цэргээс халагдсан хүмүүс ТББ байгуулж болно. 

ЗХЖШ-ын дарга нэр дэвшигч Д.Ганзориг: Монгол Улсын эрх зүйн хүрээнд улс нэгдмэл байх ёстой гэдэгтэй санал нэг байна. ТББ хууль бус үйл ажиллагаа явуулбал холбогдох байгууллага нь шалгах байх. Батлан хамгаалах салбарын хуульд эх орон үзлийг төлөвшүүлэх тухай заалт байдаг. Бид энд байнга анхаарсаар ирсэн. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Д.Ганзоригийн тухайд асуух, санал хэлэх зүйл алга. Асуултын хувьд бол А.Ганбат гэж хүн ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан хүн арваад жилийн өмнө энэ албан тушаалаа өгөөд хувийн компани байгуулан ажиллаж байгаад эргээд салбартаа орж ирээд даргаар ажилласан. Томилогдсон тушаалын бэх нь хатаж амжаагүй байхад эргээд ажлаа өгчихлөө. Их гайхаж байна. ЗХЖШ-ын дарга бол тоглоом хийж суудаг газар биш. Цэргийн удирдлагыг шууд хэрэгжүүлдэг албан тушаал. Арван жил гадуур явж байсан хүнийг яагаад томилсон юм. Байнгын хороонд энэ асуудлыг ярьсан уу. Цаашид битгий ийм юм болоосой. Энэ О.Баасанхүүгийн асуугаад байгаа зүйл бол ноцтой асуудал шүү. Зэвсэгт хүчин бол Монгол улсын аюулгүй байдлыг хангаж байдаг. Дотоодын улс төрийн асуудал энэ зэвсэгт хүчинд хамаа байхгүй шүү. 

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан: ЗХЖШ-ын дарга ажлаа хүлээж аваад 6-7 сар болоод ажлаа хүлээлгэн өгч байгаад байнгын хороон дээр нухацтай ярьсан. Шинээр томилогдох гэж байгаа хүн ч анхааруулж, асууж ярилцсан. Тиймээс байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжсэнээр нэрийг нь чуулганы хуралдаанд оруулж ирж байна. Нэг санал хэлэхэд ЗХ-ний ангиуд дээр газрын асуудал хөндөгдөөд байна. Монголын төрөөс тухайн ангиудад газрыг өгчихөөд байхад яагаад хувийн хэвшлийн хүмүүс газраас нь хумслаад байгаа. Тиймээс ЗХЖШ-ын дарга энэ асудулыг анхааралдаа авч, ангийн захирагч нартайгаа хариуцлагатай ярьж байх ёстой шүү. Хэний үед ямар захирагчийн тушаалаар зэвсэгт хүчний ангиудын газрыг бусдад өгөөд байгаа асуудлыг шийднэ шүү. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Цэргүүд эх орныхоо төлөө эр цэргийн албаа хаах гэж яваад зураг нь эргэж ирж байна. Хэвлэлээр цацагдаж байгаагаас олон байх эрсдэлтэй. Тиймээс шинээр томилогдож байгаа ЗХЖШ-ын дарга энэ асуудал үнэхээр их анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол цаана чинь цэргийн албанд татагдах залуучуудыг тоо буурах вий гэж бодогдоод байх юм. 

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: ТББ бол байгаа. Яг одоо цэргийн алба хашиж байгаа генериалууд, офицерүүд ямар нэгэн байдлаар төрийн бус байгууллагад хамрагдахгүй байхыг сануулж, анхааруулж ажиллаж байгаа. 

Ингээд санал хураалт явуулснаар нийт 52 гишүүн оролцож, 40 гишүүн буюу 76,9 хувь нь дэмжсэнээр Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томиллоо. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх